Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Зарим дүүргийг татан буулгах тухай

uih-togtool

Зарим дүүргийг татан буулгах тухай

Хүчин төгөлдөр

Зарим дүүргийг татан буулгах тухай

1995-01-16, Улаанбаатар16

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийслэлийн Туул дүүргийг татан буулгаж Хан-Уул дүүрэгт, Гачуурт дүүргийг татан буулгаж Баянзүрх дүүрэгт, Жаргалант дүүргийг татан буулгаж Сонгино-Хайрхан дүүрэгт тус тус нэгтгэн харьяалуулсугай.

2.

"Улаанбаатар /нийслэл/ хотын район, хороог татан буулгаж, шинээр дүүрэг байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хоёр дахь хэсгийн "8.Туул дүүрэг", "II.Жаргалант дүүрэг", "12.Гачуурт дүүрэг" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ