Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Монгол Улсын Их Хурлын 1995 оны хаврын чуулганаар хэлэлуэх асуудлын тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын 1995 оны хаврын чуулганаар хэлэлуэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын 1995 оны хаврын чуулганаар хэлэлуэх асуудлын тухай

1995-01-16, Улаанбаатар19

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны хаврын чуулганаар дор дурьдсан асуудал хэлэлцүүлэхээр тогтоосугай: 1/Төрийн удирдлагын хяналт шалгалтын тухай хууль; 2/Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль; 3/Төлбөр хураамжийн тухай багц хууль; 4/Нөхөрлөл, компанийн тухай хууль; 5/Хоршооны тухай хууль; 6/Коррупцийн эсрэг тэмцэх тухай хууль; 7/Боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 8/Иргэдийн өргөдөл, гомдолыг шийдвэрлэх журмын тухай хууль; 9/Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 10/Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль; 11/Улсын аюулгүй байдлыг хангах, нууцын тухай багц хууль; 12/Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль; 13/Харьяатын тухай хууль; 14/Онц байдлын тухай хууль; 15/Ард нийтийн санал асуулгын тухай хууль; 16/Векселийн хууль; 17/Зээл, хадгаламж, төлбөр тооцооны хууль; 18/Төрийн дээд шагналын тухай хууль; 19/Бусад асуудал.

ДАРГА Н.БАГАБАНДИ