uih-togtool
Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХарилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1995-12-11, Улаанбаатар86
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Харилцаа холбооны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/харилцаа холбооны салбарын бүтэц, зохион байгуулалтыг 1996 оны 1 улиралд багтаан Харилцаа холбооны тухай хуульд нийцүүлэх; 2/харилцаа холбооны талаар хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хуульд нийцүүлэх, холбогдох журмуудыг 1996 оны II улиралд багтаан гаргах.
ДАРГА Н.БАГАБАНДИ