Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Хуулийн төслийг буцаах тухай

uih-togtool

Хуулийн төслийг буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн төслийг буцаах тухай

1995-03-16, Улаанбаатар21

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын санаачилсан Мал даатгах тухай Монгол Улсын хуулийн төсөл Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар батлагдаагүй тул уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасны дагуу хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ