Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1995-04-18, Улаанбаатар22

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан шийдвэрийг энэ оны 6 дугаар сард багтаан Төрийн нууцын тухай Монгол Улсын хуульд нийцүүлэх; 2/"Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дүрэм"-ийг энэ оны эхний хагаст багтаан баталж мөрдүүлэх; 3/төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улс орны хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хүлээж байгаатай холбогдуулан Тагнуулын төв газрын бүтэц, орон тоо, төсөвт зохицуулалт хийх асуудлыг энэ оны 6 дугаар сард багтаан шийдвэрлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ