uih-togtool
Төрийн тусгай хамгаалалтын тухай
Хүчин төгөлдөрТөрийн тусгай хамгаалалтын тухай
1995-04-28, Улаанбаатар23
Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/төрийн тусгай хамгаалалтын газрын бүтэц, төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслийг зохицуулах журам, алба хаагчийн тусгай хамгаалалтын нэмэгдлийг энэ оны 6 дугаар сард багтаан тогтоох; 2/төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдэг, түүнийг хэрэглэх журам, төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтыг батлах; 3/төрийн тусгай хамгаалалтын газрыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, ажиллах нөхцөл, шаардлагатай орон тоо, төсөв хөрөнгөөр хангах асуудлыг 1995 оны 6 дугаар сард багтаан шийдвэрлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ