Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1995-05-04, Улаанбаатар24

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улс "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай" 1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих гаалийн хяналт, эдгээр зүйлийг ашиглан худалдаа, аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн байгуулж байгаа олон улсын гэрээнд тавих хяналтыг зохион байгуулах; 2/конвенцийн Есдүгээр зүйлд заасан Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны байгууллагын гүйцэтгэх үүргийг холбогдох байгууллагад хариуцуулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ