uih-togtool
Байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрБайгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1995-05-12, Улаанбаатар31
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчны тухай багц хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай. 1/Байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг баталж мөрдүүлэх, мэргэжлийн албадыг хуульд нийцүүлэн 1995 онд багтаан өөрчлөн зохион байгуулах; 2/байгалийн бүх төрлийн баялгийн нөөцийг тогтоох, үнэлэх ажлыг хуульд заасан хугацаанд зохион байгуулж байх; 3/байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, байгаль орчны мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг 1996 онд багтаан гүйцэтгэх; 4/Байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалт, сурталчилгааны ажлыг төв, орон нутагт зохион байгуулж, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэх; 5/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 онд багтаан Байгаль орчны тухай багц хуультай нийцүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ