Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › 5000-тын дэвсгэрт болон 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон мөнгөн тэмдэгтийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйлгээнд гар- гахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

5000-тын дэвсгэрт болон 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон мөнгөн тэмдэгтийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйлгээнд гар- гахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

5000-тын дэвсгэрт болон 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон мөнгөн тэмдэгтийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйлгээнд гар- гахыг зөвшөөрөх тухай

1995-05-23, Улаанбаатар33

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 9-ний 46, 48 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "5000 төгрөг"-ийн дэвсгэрт болон "20 төгрөг", "100 төгрөг", "200 төгрөг"-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.

2.

Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "5000 төгрөг"-ийн дэвсгэрт болон "20 төгрөг", "50 төгрөг", "100 төгрөг", "200 төгрөг"-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргахыг Монголбанк /Д.Моломжамц/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ