Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Автобензин,дизелийн түлшний албан татварын тухай

uih-togtool

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Автобензин,дизелийн түлшний албан татварын тухай

Хүчин төгөлдөр

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Автобензин,дизелийн түлшний албан татварын тухай

1995-06-02, Улаанбаатар34

хуулиуд батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханшны өөрчлөлтийг харгалзан нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай үед Улсын Их Хурлаас олгогдсон эрхийнхээ хүрээнд түүнд ногдох гаалийн болон худалдааны татварыг өөрчлөн, шуурхай зохицуулалт хийж байх; 2/Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд хуримтлагдсан байвал зохих замын хураамжийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх арга хэмжээ авах.

ДАРГА Н.БАГАБАНДИ