Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

1995-06-30, Улаанбаатар51

Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1-р сарын 04-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлтэд дурдсан Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дэхь хэсгийн заалт Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн нэг дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна гэсэн хоёр дахь хэсгийг тус тус хүлээн зөвшөөрсүгэй.

2.

/Энэ хэсгийг 1995 оны Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон/

3.

Үндсэн хуулийн цэцийн зарим дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулганд хэлэлцүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ