Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Хэрлэн, Өндөрхаан сумдыг нэгтгэж Хэрлэн сум байгуулах тухай

uih-togtool

Хэрлэн, Өндөрхаан сумдыг нэгтгэж Хэрлэн сум байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хэрлэн, Өндөрхаан сумдыг нэгтгэж Хэрлэн сум байгуулах тухай

1995-06-30, Улаанбаатар54

Хэнтий аймгийн Хэрлэн, Өндөрхаан сумын иргэд, эдгээр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчид, Засаг даргаас ирүүлсэн болон Засгийн газрын саналыг харгалзан Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хэнтий аймгийн Хэрлэн, Өндөрхаан сумдыг нэгтгэж, шинээр Хэрлэн сум байгуулж төвийг нь Өндөрхаан гэж нэрлэсүгэй.

2.

/Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1999 оны 20 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/.

3.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

шинээр байгуулагдсан Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох, түүний Тамгын газрыг эмхлэн байгуулах ажлыг 1995 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулах,

2/

Хэрлэн сумын хуучин төвд байгуулагдсан барилга байгууламжийг байнгын ашиглалттай байлгаж, өмч хөрөнгө эзэнгүйдэж үрэгдэх явдлаас урьдчилан сэргийлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ