Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Нийгмийн дэг журам хангах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Нийгмийн дэг журам хангах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн дэг журам хангах зарим арга хэмжээний тухай

1995-07-03, Улаанбаатар60

"Нийгмийн дэг журмыг хангахад төрийн бүх шатны байгууллагын үүргийг дээшлүүлье" сэдэвт улсын зөвлөлгөөний үзэл санааг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн дэг журам хангах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Нийгмийн дэг журам хангах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг хугацаанд нь биелүүлэхийг Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, тэдгээрийн удирдлагад даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ