Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Засгийн газрын танилцуулгыг хэлэлцсэн тухай

uih-togtool

Засгийн газрын танилцуулгыг хэлэлцсэн тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын танилцуулгыг хэлэлцсэн тухай

1995-07-04, Улаанбаатар64

"Зарим гэрээ, хэлцлийн тухай" Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1995 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар зөвлөмжийн дагуу Засгийн газраас авсан арга хэмжээ, танхимын хуралдаанаар хэлэлцээд гаргасан дүгнэлтийн тухай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн танилцуулга, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт, саналыг хэлэлцээд ТОГТООХ нь:

1.

Засгийн газарт даалгах нь:

1/

Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч байгаа доголдол, дутагдалд дүгнэлт хийж, түүнийг арилгах, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд тавих хяналт, шаардлагыг бүх шатанд сайжруулах, энэ талаар Засгийн газрын гишүүд, холбогдох удирдах ажилтан, албан тушаалтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, алдаа, дутагдал гаргасан хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж байх;

2/

гадаадын хөрөнгө оруулахтай холбогдсон гэрээ, хэлцлүүд Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын ашиг сонирхолд хэрхэн нийцэж байгааг хянан үзэж, энэ онд багтаан Улсын Их Хуралд мэдээлэх.

2.

Энэ тогтоолын биелэлтэд болон Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээрт байнгын хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ