Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

1996-10-10, Улаанбаатар48

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан заалтын талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан 07 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 452, 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг "Монгол Улсын хууль зүйн ... Засгийн газрын гишүүний хувьд ... шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээ... -ний хүрээний стратегийн төлөлвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг эрхэлнэ." гэж өөрчилсөн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 07 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ