Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1996-10-10, Улаанбаатар49

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлд газрыг Монгол Улсын иргэний өмчлөлд шилжүүлэх асуудал, хувийн өмчийн газартай холбогдсон харилцааны зохицуулалт иж бүрнээрээ тусгагдаагүй байна гэсэн үндэслэлээр Улсын Их Хурлын олонхи гишүүдийн саналын дагуу төслийг гүйцээн боловсруулахаар хууль санаачлагчид буцаасугай.

2.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг 1996 оны 12 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ