Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох тухай

uih-togtool

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох тухай

1996-10-10, Улаанбаатар52

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 50 дугаар зүйл, Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 1, 7, 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гаанжуурын Ганболдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Банзрагчийн Дэлгэрмааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр нөхөн томилсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ