Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › 10 ООО төгрөгийн дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцож, гүйлгээнд гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

10 ООО төгрөгийн дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцож, гүйлгээнд гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

10 ООО төгрөгийн дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцож, гүйлгээнд гаргахыг зөвшөөрөх тухай

1996-01-02, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн “10000 төгрөг”-ний дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.

2.

Гүйлгээнд байх бэлэн мөнгөний дэвсгэртийн бүтцийг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “10000 төгрөг”-ний дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ