Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Тогтоолын төслийг буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төслийг буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тогтоолын төслийг буцаах тухай

1996-01-02, Улаанбаатар2

Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 7-гийн "в" заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ажилтан, ажилчдын өдөр тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаасугай.

2.

Улс ардын аж ахуй, соёлын зарим салбарын ажилтан, ажилчдын өдрийг тогтоохтой холбогдсон асуудлыг улсын хэмжээнд нэгтгэн зохицуулах тухай саналаа Улсын Их Хуралд нэн даруй оруулахыг Засгийн газарт үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ