Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Орон сууцны хөлсний дээд хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Орон сууцны хөлсний дээд хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Орон сууцны хөлсний дээд хэмжээ тогтоох тухай

1996-10-25, Улаанбаатар54

Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн орон сууцны хөлсний улсын төсвөөс санхүүжүүлэх дээд хэмжээг тухайн үед дагаж мөрдөж байгаа улсын орон сууцны 42 ам метр талбайд ногдох хөлсөөр тооцон олгож байхаар тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн орон сууцны хөлсийг Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн дагуу 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ