Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1996-10-31, Улаанбаатар56

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд багтаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албыг орон тоо, төсөв, хөрөнгийн хамт Хууль зүйн яаманд шилжүүлэхийг Улсын дээд шүүх /Д.Дэмбэрэлцэрэн/-д даалгасугай.

2.

Шүүгчийн ёс зүйн хэм хэмжээний тухай дүрмийг 1997 оны эхний хагаст багтаан гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөл /Ж.Амарсанаа/-д даалгасугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ