uih-togtool
Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай
Хүчин төгөлдөрШүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай
1996-10-31, Улаанбаатар57
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 6 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Эрдмийн зэрэг, цолтой шүүгчдэд эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгохдоо Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журмыг баримталж байхаар тогтоосугай.
Шүүгчид шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоход шаардагдах зардлыг шүүхийн жил бүрийн төвлөрсөн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ