Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн төсөл буцаах тухай

1996-11-08, Улаанбаатар62

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зарчимтай нийцэхгүй байна хэмээн үзэж Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ