uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
1996-11-15, Улаанбаатар63
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрмаагаас Улсын Их Хуралд 1996 оны 11 дүгээр сарын 8-нд өргөн барьсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 224, Иргэний хуулийн 368, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хууль санаачлагчид буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ