Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

1996-11-15, Улаанбаатар64

Өршөөл үзүүлэх тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын хуулийн заалтын талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан 08 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 452, 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ