Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай

uih-togtool

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай

1996-11-15, Улаанбаатар68

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.ЭНХСАЙХАН/-т даалгасугай. 1/Улсын дээд шүүхийн Тамгын газрын шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын хэв журмын хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих алба, Хууль зүйн яамны Хорих байгууллагуудыг удирдах газрыг нэгтгэн Хууль зүйн яамны Шүүхийн шийдвэр биелүүлэх газар болгон зохион байгуулах; 2/Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол шийдвэрийг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль тогтоомжид нийцүүлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ