Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Эрчим хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Эрчим хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Эрчим хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

1996-12-01, Улаанбаатар80

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эрчим хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Засгийн газар, яам, тусгай газрын шийдвэрийг Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэх; 2/Эрчим хүчний тухай хуульд заасан дүрэм, журмыг баталж мөрдүүлэх; 3/Эрчим хүчний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхтэй холбогдуулан эрчим хүчний салбарын бүтцийн болон эрчим хүчний үйлдвэр, цахилгаан, дулааны станцуудын технологийн өөрчлөлт хийх арга хэмжээг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэх; 4/Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхтэй холбогдуулан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар болон бэлтгэл бусад арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ