Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

1996-12-05, Улаанбаатар71

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай. 1/ Монгол Улсын хууль тогтоомжийг Дэлхийн худалдааны байгууллагын Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд нийцүүлэн энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/ Уругвайн үе шатны хэлэлцээний төгсгөлийн баримт бичгийг олон улсын худалдааны байгууллагуудтай хамтран сурталчлах, яам, газруудын ажилтнуудад зориулж сургалт зохион байгуулах; 3/ Дэлхийн худалдааны байгууллагын Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн орчуулгыг хянаж эмхтгэл болгон хэвлэх ажилд зориулан хөрөнгийн эх үүсвэр гаргах; 4/ Дэлхийн худалдааны байгууллагын Олон талт худалдааны хэлэлцээрүүдийг хариуцан хэрэгжүүлэх, тэдгээрт заасан мэдээ, мэдээллийг тогтмол гаргаж байх; 5/Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан хяналт, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яамны орон тоо, зохион байгуулалтад холбогдох өөрчлөлт оруулах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ