Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 1997 онд баримтлах чиглэлийг батлах тухай

uih-togtool

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1997 онд баримтлах чиглэлийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1997 онд баримтлах чиглэлийг батлах тухай

1996-12-06, Улаанбаатар73

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1997 онд баримтлах чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Төрийн мөнгөний бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.ҮНЭНБАТ/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ