Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэх тухай

uih-togtool

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэх тухай

1996-12-12, Улаанбаатар75

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг Үндсэн хуулийн өдөр буюу 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар тэмдэглэхээр тогтоосугай.

2.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах улсын комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

3.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг улсын комисст даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ