Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1996-12-19, Улаанбаатар78

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/

1997 оны эхний улиралд багтаан аж ахуйн нэгжийн нэрийн шинэчилсэн бүртгэл хийх журам гарган хэрэгжүүлэх;

2/

энэ хууль батлагдахаас өмнө бүрдсэн аж ахуйн нэгжийн нэрийн фондыг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан бүртгэл эрхлэх байгууллагад шилжүүлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ