uih-togtool
Монгол Улсын Их Хурлын 1996 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын 1996 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
1996-01-22, Улаанбаатар11
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Улсын Их Хурлын 1996 оны хаврын чуулганаар дор дурдсан асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосугай:
Эцсийн хэлэлцүүлэгт оруулах хуулиуд:
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
Ургамал хамгааллын тухай хууль;
Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, хураах үйл ажиллагааны журмын тухай хууль;
Коррупцийн эсрэг тэмцэх тухай хууль;
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын үндэс, Соёлын тухай хууль;
Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлал.
Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахтай холбогдсон асуудал:
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай;
Сонгуулийн тойрог байгуулах, сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай.
Улсын Их Хуралд ажлаа хариуцдаг, тайлагнадаг этгээдийн тайлан.
Бусад асуудал.
ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ