Нүүр ›
uih-togtool ›
1996 ›
1996 онд гүйлгээний сангаас аж ахуйн нэгжүүдэд худалдах алт, мөнгөний хэмжээг батлах тухай
uih-togtool
1996 онд гүйлгээний сангаас аж ахуйн нэгжүүдэд худалдах алт, мөнгөний хэмжээг батлах тухай
Хүчин төгөлдөр1996 онд гүйлгээний сангаас аж ахуйн нэгжүүдэд худалдах алт, мөнгөний хэмжээг батлах тухай
1996-03-29, Улаанбаатар13
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эрдэнэсийн гүйлгээний сангаас 1996 онд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд худалдах алтыг 322,0 кг хүртэл, мөнгийг 2496,0 хүртэл кг-аар тогтоосугай.
Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнэ тааламжтай нөхцөлд борлуулж, Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Д. МОЛОМЖАМЦ/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ