uih-togtool
Авилгалын эсрэг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрАвилгалын эсрэг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1996-04-05, Улаанбаатар14
Авилгалын эсрэг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Авилгалын эсрэг хуульд Засгийн газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэх; 2/Авилгалын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маягт, журмыг 1996 оны 6 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх; 3/төрийн байгууллагуудыг нэгдсэн байруудад байрлуулах боломжийг судлан шийдвэрлэх зэргээр энэ хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг 1996 оны 3 дугаар улиралд багтаан дуусгах.
ДАРГА Н.БАГАБАНДИ