Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › сонгуулийн тойрог байгуулах тухай

uih-togtool

сонгуулийн тойрог байгуулах тухай

Хүчин төгөлдөр

сонгуулийн тойрог байгуулах тухай

1996-04-12, Улаанбаатар17

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын сонгуулийн 76 тойрог байгуулсугай.

2.

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Говь-Сүмбэр аймгийг Дорноговь аймаг дахь Улсын Их Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт нэгтгэн нэг тойрог болгосугай.

3.

Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг хавсралт ёсоор баталсугай.

4.

Энэ тогтоолыг 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ