uih-togtool
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрНийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай
1996-04-25, Улаанбаатар24
Монгол Улсын Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 дүгээр хавсралтын ёсоор, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Нийслэлийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлийгийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Улсын Их Хурлын 1998 оны 42 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
ДАРГА Н.БАГАБАНДИ