Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Зарим сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх тухай

uih-togtool

Зарим сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх тухай

Хүчин төгөлдөр

Зарим сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх тухай

1996-04-25, Улаанбаатар25

Монгол улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 хавсралтын ёсоор баталсугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын 69 дэх хэсэг, "БНМАУ-ын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дугаар зүйлийн "Алтай" "Даланзадгад" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ