Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1996-05-06, Улаанбаатар27

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг 1996 оны 10 дугаар сарын 1-ний дотор хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ