Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-д өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

“БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-д өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

“БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-д өөрчлөлт оруулах тухай

1996-05-20, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийн 17-ийн 2 дахь хэсэгт заасан Алдарт эх I, П одонгоор шагнагдсан эхчүүдэд олгох мөнгөн шагналын хэмжээг дор дурдсанаар өөрчлөн тогтоосугай:

Алдарт эх I одон 40000 төгрөг Алдарт эх П одон 20000 төгрөг

2.

Энэ тогтоолыг 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ