Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн тухай

uih-togtool

Төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн тухай

Хүчин төгөлдөр

Төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн тухай

1996-05-21, Улаанбаатар35

Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн хуулиар батлагдсан төсвийг хэтрүүлж зарцуулсан төр, захиргааны байгууллагын төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдал болон улсын төвлөрсөн төсвөөс Хилийн цэргийн удирдах газарт 1995 онд хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон 100 сая төгрөгийн үндэслэл, тооцоо материалыг магадлан шалгаж зохих арга хэмжээ авч, дүнг энэ оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Төрийн хянан шалгах хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ