uih-togtool
Санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлын тухай
Хүчин төгөлдөрСанал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлын тухай
1996-05-21, Улаанбаатар36
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ нь:
Монголбанкны 1995 оны тайлан тэнцэл, ашгийн хуваарилалт болон Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг Улсын Их Хурлын Байнгын хороогоор хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, дүгнэлт, банкны үйл ажиллагааны талаар байгууллага аж ахуйн нэгж, хөдөлмөрчдөөс гаргаж байгаа шүүмжлэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөлөөр авч хэлэлцэн дүнг 1996 оны 10 дугаар сард Улсын Их Хуралд илтгэхийг Монголбанк /Д.Моломжамц/-д даалгасугай
Банкны системийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх албыг 1996 оны батлагдсан төсөвтөө багтаан байгуулж ажиллуулахыг Монголбанк /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ