Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн тухай

uih-togtool

Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн тухай

Хүчин төгөлдөр

Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн тухай

1996-05-21, Улаанбаатар37

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтын "Дүүргийн Засаг дарга, Сумын Засаг дарга, Хорооны Засаг дарга, Багийн Засаг дарга" гэснийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.

"Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуульд заасны дагуу тогтоох сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын цалинг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгохыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ