Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай

uih-togtool

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай

Хүчин төгөлдөр

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай

1996-05-28, Улаанбаатар45

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээий тухай Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон тогтоол, шийдвэрийг 1996 оны 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд нийцүүлэх; 2/Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан журам, жагсаалтыг 1996 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж мөрдүүлэх; 3/1996 оны хавар гарсан түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан иргэн, төрийн албан хаагчид Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, зардал, тусламжийг олгох асуудлыг шийдвэрлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ