uih-togtool
П.Жасрайгийн хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрП.Жасрайгийн хамгаалалт, хангамжийн тухай
1996-07-23, Улаанбаатар10
Монгол Улсын Засгийн газрын хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Пунцагийн Жасрайг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
Мөн хугацаанд П.Жасрайд суудлын автомашинаар үйлчилж байхыг Засгийн газарт даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ