uih-togtool
Улсын Их Хурлын байнгын хороодын даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын байнгын хороодын даргыг сонгох тухай
1996-07-25, Улаанбаатар12
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу нэр дэвшүүлж, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Хашбатын Хулан;
Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны даргаар Адъяагийн Ганбаатар;
Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хорооны даргаар Цэвэлмаагийн Баярсайхан;
Хууль зүйн байнгын хорооны даргаар Саригийн Батчулуун;
Эдийн засгийн бодлогын байнгын хорооны даргаар Даваадоржийн Ганболд нарыг тус тус сонгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ