uih-togtool
Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай
1996-07-29, Улаанбаатар22
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Монгол Улсын Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан:
Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийг Монгол Улсын Шадар сайдын;
Лхамсүрэнгийн Энэбишийг Монгол Улсын Шадар сайдын;
Чүлтэмийн Улааныг Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга;
Замбын Батжаргалыг Монгол Улсын Байгаль орчны сайдын;
Шагалын Жадамбааг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын;
Цэрэнпилийн Гомбосүрэнг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын;
Раздакын Сандалханыг Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын;
Эрдэнийн Бямбажавыг Монгол Улсын Сангийн сайдын;
Намбарын Энхбаярыг Монгол Улсын Соёлын сайдын;
Цэвэгмидийн Цогтыг Монгол Улсын Худалдаа, үйлдвэрийн сайдын;
Намсрайжавын Лувсанжавыг Монгол Улсын Хууль зүйн сайдын;
Эрдэнийн Гомбожавыг Монгол Улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын;
Цэвээнжавын Өөлдийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;
Санжбэгзийн Төмөр-Очирыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын сайдын;
Пагважавын Нямдавааг Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын;
Бямбын Жигжидийг Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ