Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Засгийн газрын гишүүн байсан зарим хүмүүсийн хангамжийн тухай

uih-togtool

Засгийн газрын гишүүн байсан зарим хүмүүсийн хангамжийн тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын гишүүн байсан зарим хүмүүсийн хангамжийн тухай

1996-08-01, Улаанбаатар27

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Ч.Пүрэвдорж, Л.Энэбиш, З.Батжаргал, Ш.Жадамбаа, Ц.Гомбосүрэн, Э.Бямбажав, Б.Жигжид, Э.Гомбожав, Ц.Өөлд, Ц.Цогт, Н.Лувсанжав, Н.Энхбаяр, П.Нямдаваа нарт Улсын Их Хурлын 1995 оны 65 дугаар тогтоолоор тогтоосон цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1996 оныг дуустал сар бүр олгож байхаар тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан Засгийн газрын гишүүн байсан хүмүүсийг дурдсан хугацааны дотор тодорхой ажил, албан тушаал эрхлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахын зэрэгцээ томилогдсон ажил, албан тушаалын цалин хөлс Засгийн газрын гишүүнийхээс бага байвал зөрүүг тооцож олгохыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ