Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай

uih-togtool

Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай

1996-08-29, Улаанбаатар33

Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

/Энэ заатыг 2003 оны 59 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.

”Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-өөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиох, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулах талаар идэвхтэй ажиллахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний харьяа орон нутгийн салбар комиссуудад даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ