uih-togtool
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлон зарлах тухай
1996-08-30, Улаанбаатар34
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 1996 оны 10 дугаар сарын 6-ны өдөр явуулахаар товлон зарласугай.
Энэ тогтоолыг 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ