uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай
1996-08-30, Улаанбаатар35
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 172.3 сая төгрөгөөр тогтоосугай.
Дээрх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ